top of page

МЭДЭЭЛЭЛ

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮН УЛСЫН ХИЛ НЭВТРЭХ ТУХАЙ

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар 18 насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахдаа зөвхөн эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт явна.

Насанд хүрээгүй хүн: Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Иргэний эрхзүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно”

Насанд хүрээгүй хүн гадаадад зорчиход анхаарах зүйл:

  • Насанд хүрээгүй хүн эхтэйгээ улсын хил нэвтрэх бол /эцгээрээ овоглосон тохиолдолд/ төрсний гэрчилгээний эх хувь

  • Насанд хүрээгүй хүн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хил нэвтрэх бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон сум, дүүргийн Засаг даргын захирамж

  • Насанд хүрээгүй хүн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хил нэвтрэх тохиолдолд харгалзан яваа хүнд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс гаргасан, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл

  • Улсын хилээр хамт гарсан насанд хүрээгүй хүнийг хилийн гадна үлдээсэн тохиолдолд тухайн улсад удаан хугацаагаар сурах, амьдрах зорилгоор үлдээсэн талаар нотлох баримт бичигтэй байх /Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5.8.2 –т “Итгэмжлэлийн үндсэн дээр гадаад улсад зорчиж байгаа хүүхэд тухайн улсад удаан хугацаагаар сурах, амьдрах тохиолдолд хүлээн авах этгээдийн талаарх мэдээллийг нягтлах”, 5.8.3-т “Улсын хилээр хамт гарсан насанд хүрээгүй хүнийг хилийн гадна үлдээсэн тохиолдолд эргэж ирээгүй шалтгааныг нь тодруулах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэх/

Насанд хүрээгүй хүн дээрх бичиг баримтыг биедээ авч яваагүй тохиолдолд гадаадад зорчих боломжгүй болохыг анхаарна уу.

ВИЗ МЭДҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

Бүдүүлэх бичиг баримт ( Хүүхэд)

  1. Гадаад паспорт (Эх хувь)

  2. Хуучин гадаад паспортууд

  3. Сургуульд сурдаг тухай тодорхойлолт (англи хэл дээр)

  4. Урилга (бид гаргана)

  5. Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар (e-mongolia, англи хэл дээр)

  6. Төрсний гэрчилгээ (e-mongolia, англи хэл дээр)

  7. Банкны баталгаа (сүүлийн 6 сарын дансны хуулга, үлдэгдлийн тодорхойлолт, эцэг эхийн аль нэг нэр дээр байх, англи хэл дээр)

  8. Визэнд орох үед сурагч заавал биеэр очих бөгөөд зураг авахуулж хурууны хээ өгөх шаардлагатай

  9. Итгэмжлэх (Хүүхдээ авч явахыг зөвшөөрсөн итгэмжлэх хийлгэх Жич: Хугацааг дараа мэдэгдэнэ)

 

Жич: Бүх бичиг баримт баталгаат орчуулгын газар орчуулсан байх мөн эх хувь байх ёстой. Гадаад паспортын хугацаа 1 жилээс багагүй, сунгалттай биш байх ба виз нааж болохуйц доод тал нь нэг хуудас хоосон байх хэрэгтэй

bottom of page