top of page

Зуны сургалтанд хамрагдахын давуу тал (Эцэг эхийн гарын авлага)

Writer's picture: HanHul Travel & LearnHanHul Travel & Learn

Таны хүүхдэд тохирох зуны сургалтыг сонгох нь түүний академик болон хувь хүний хөгжилд удаан хугацааны туршид нөлөөлөх шийдвэр юм. Oxford Royale-д суралцах нь хүүхдүүдийг сурлагаар төдийгүй, хувь хүний болон нийгмийн хөгжлөөрөө ч тэргүүлэх боломжийг олгодог. Тэд илүү бие даасан, өөртөө итгэлтэй болж, янз бүрийн санал бодол, соёлтой танилцаж, нийгмийн харилцааны чадвараа хөгжүүлдэг.

Эцэг эхчүүдийн хувьд, ийм хөтөлбөрт зарцуулсан цаг хугацаа, нөөц бололцоо нь томоохон үр өгөөж авчрахыг хүсч байгаа нь тодорхой. Тиймээс бид зуны сургалтуудын ач холбогдол болон тэдгээр нь таны хүүхдийн өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулж болох талаар дэлгэрэнгүй гарын авлага боловсруулсан.


Шинэ академик сонирхолтой танилцаж, дуртай хичээлийнхээ талаар гүнзгий ойлголтыг олж авна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ зуны сургалтад явуулахын үндсэн шалтгаануудын нэг нь академик чадвар хөгжүүлэх боломж юм. Байнга сурах хугацаанд сурагчид ихэвчлэн тогтсон хөтөлбөр даган суралцдаг.

Зуны сургалтууд нь анагаах ухаан, хууль эрх зүй, бизнес болон урлагийн хичээлүүдтэй олон төрлийн хичээлийг санал болгодог. Эдгээр хичээлүүд нь тухайн салбарын мэргэжилтнүүдээр заагдаж, сонирхолтой бөгөөд сорилттой хичээлүүд юм. Зарим сурагчдад энэ нь шинэ хичээлүүдийг турших боломжийг олгодог бол бусад – ялангуяа авъяаслаг сурагчдад – илүү өндөр түвшний сорилттой орчинд суралцах боломжийг олгодог. Суралцах хурд нь ихэвчлэн хурдасдаг бөгөөд хөтөлбөр нь сургуулийн жилд олгодог сургалтаас илүү дэвшилттэй байж болно. Энэ нь тусгай мэргэжлийн чиглэлд суралцахаар бэлтгэж буй сурагчдад чухал ач холбогдолтой байж чадна.


Олон улсын хүмүүстэй танилцаж, ирээдүйн мэргэжлийн харилцаа холбоо үүсгэх. Академик сургалтуудаас гадна, зуны сургалтууд нь нийгмийн хөгжлийн болон харилцаа холбоо үүсгэх гайхалтай боломжуудыг санал болгодог. Эдгээр хөтөлбөрүүд нь олон төрлийн соёл, ард түмний сэтгэлгээтэй сурагчдыг нэгтгэн, бие биенээсээ суралцах, насан туршийн найзуудтай болох, ирээдүйн амьдралдаа тустай харилцаа холбоо, танил тал үүсгэх онцгой орчинг бий болгодог.

Сурагчид бусад сурагчидтай хамт харилцаж, үзэл бодлоо солилцохоос гадна, зочин илтгэгчид болон салбарын мэргэжилтнүүдтэй харилцах боломжтой. Үүний зэрэгцээ, мэргэжлийн хүмүүс болон академичдаас зөвлөгөө авах боломжтой. Шилдэг зуны сургалтын байгууллагууд нь салбарын удирдагчдыг зочин илтгэгчээр урьж, өөрийн мэргэжлээр амжилттай яваа хүмүүсээс санал хүсэлт авах боломжийг олгодог.

Жишээлбэл, бизнесийн зуны сургалтад оролцож буй сурагчид нь зочин илтгэгчдээс болон карьерын семинаруудаас амжилттай мэргэжлийн удирдагчидтай уулзах боломжтой.


Элит сургуулийн оюутан шиг амьдралыг мэдрэх.  Зуны сургалтад оролцох хамгийн чухал ач холбогдол нь ирээдүйн боловсрол болон амжилттай мэргэжлийн амьдралд бэлтгэхэд туслах юм. Хүүхэд тань шилдэг их сургуульд элсэх зорилготой эсвэл зөвхөн их сургуулийн амьдралыг мэдрэх хүсэлтэй байж болно. Зуны сургалтууд нь тухайн хүүхдэд томоохон их сургуулийн академик болон нийгмийн орчныг мэдрэх боломжийг олгодог. Тэд гэрээсээ хол амьдарч, их сургуулийн түвшний хичээлүүдийг суралцаж, кампусын нийгмийн амьдралд оролцдог.

Жишээлбэл, Oxford Royale зуны сургалтанд оролцох нь түүхэн коллежид амьдарч, их сургуулийн лекцийн танхимд хичээл орох, хоолны танхимд орж, уулзаж сэтгэгдлээ хуваалцах боломжийг олгодог. Энэ туршлага нь сурагчдад их сургуульд юу хүлээж байгааг ойлгох, орчинд амжилттай суралцах итгэлийг бий болгоход тусалдаг.


Дэлхийн хэмжээний байгууламж, багш нарын сургалт. Зуны сургалтуудын нэг гол давуу тал нь тэнд ажиллаж буй багш нарын өндөр түвшний сургалт юм. Шилдэг сургалтууд нь өндөр боловсролтой, мэргэжлийн салбартаа тэргүүлэгч багш нарын зааварчилгааг санал болгодог.

Зуны сургалтууд нь зөвхөн академик амжилтыг хичээхээс гадна, олон талт чадварыг эзэмших боломжийг олгодог. Жишээ нь, олон нийтийн өмнө илтгэх, асуудлыг шийдвэрлэх, удирдлагын чадварыг хөгжүүлэх зэрэг чухал ур чадваруудыг суралцах боломжтой.


Бие даасан байдал болон өөртөө итгэлтэй байдлыг бүтээх. Гэрээсээ хол амьдарч, бие даан асуудлыг шийдвэрлэх нь хүүхдүүдэд өөрийгөө хариуцан шийдвэр гаргах, цаг хугацаагаа зөв зохион байгуулж сурах чадварыг олгодог.


Эцэст нь, Oxford Royale зуны сургалтууд нь хүүхдэдээ ирээдүйд амжилттай амьдралын суурийг тавих боломжийг олгох бөгөөд ирээдүйд амжилттай суралцах, ажиллах боломжийг бэлдэнэ.



5 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page