top of page
Traveling

ГЭР БҮЛЭЭРЭЭ

ХАМТДАА

ЛОНДОН ХОТОД

ГЭР БҮЛИЙН ЗУНЫ ХӨТӨЛБӨР

Манай компани Английн St. Giles International компанитай хамтран Англи улсад Лондон, Кэмбриж, Оксфорд, Брайтон хотуудад гэр бүлийн зуны хөтөлбөрийг 2022 оноос хойш амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү хөтөлбөрт та гэр бүлээрээ, 5 - 15 насны хүүхдийн хамт Англи хэл сурч мэдлэгээ  дээшлүүлэнгээ олон орноос ирсэн гэр бүлүүдтэй хамт Лондон хотоор аялж, нэгэн зуныг сайхан дурсамж дүүрэн өнгөрөөх боломжтой.

 

Хөтөлбөрийн хугацаа 1 болон 2 долоо хоног байх ба ням гаригт эхлэж ням гаригт дуусна. Хөтөлбөрийн эхлэх болон үргэлжлэх хугацааг Та өөрөө сонгож болно.

 

Багц хөтөлбөрт багтсан зүйлс: /долоо хоног бүр/

​​

  • Нэг хүүхдийн англи хэлний 20 академик цагийн хичээлийн төлбөр

  • 3 удаагийн хагас өдрийн аялал, 1 бүтэн өдрийн аялал, 3 чөлөөт өдөр

  • Айлд байрлах, зочид буудалд байрлах эсэхээ сонгох боломжтой

  • Ажлын өдрүүдээр өдрийн цай (бургер, сэндвич, ус ундаа) орсон

  • Эцэг эх нь англи хэлний энгийн болон платинум (ганцаарчилсан болон 5 хүнтэй групп) сургалтанд хамрагдах боломтжой 

  • Гэр бүлийн 1 том хүн хүүхдээ хичээлд нь хүргэж өгөх авах, өдрийн хоол болон аялал арга хэмжээнд заавал хамт байна.

242567783_10159813192314680_9171689811652349767_n.jpg

ЛОНДОН ХОТ

Хугацаа:

2025 оны 6 сарын 22-оос 8 сарын 10-ны хооронд 7 хоног бүрийн Ням гаригт эхэлнэ

Үргэлжлэх хугацаа:

1 долоо хоног
2 долоо хоног

Байршил:

Лондон хотын төвд

Олон зууны түүхтэй Английн Лондон хот нь олон орны жуулчдын очих дуртай газрын нэг бөгөөд Биг Бен, Букингемийн ордон, Тауэрын цамхаг, Лондонгийн нүд зэрэг заавал очиж үзэх газрууд олон байдаг. 

 

Лондон хотын гэр бүлийн хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээс гадна гэр бүлээрээ Лондон хотын алдартай газруудад очих, завиар аялах, музей, ордон үзэх, спортын үйл ажиллагаанд оролцох болно. Мөн долоо хоног бүр бүтэн өдрийн аялалаар Кембриж, Оксфорд эсвэл Брайтон хотуудаар зочилж, дэлхийд алдартай Кэмбрижийн их сургууль, Оксфордын Их Сургуулиар зочилж танилцана.

Давуу тал:

Аялах, суралцах хугацаагаа Та өөрөө сонгох боломжтой

Байрлах байраа Та өөрөө сонгох боломжтой

Том хүн нь англи хэлний хичээлд суух, платинум ангид суралцах боломжтой

Хөтөлбөрт багтаагүй зардлууд:

- Нислэгийн тийз (Авиа компаниас, хугацаанаас хамааран экономи ангиллын тийз 3-5 сая төгрөг)

- Визийн хураамж, төлбөр (ойролцоогоор нэг хүний 850,000 төгрөг байна)

- Аялалын даатгал

- Лондон хот доторх метро, унааны зардал

Military Parade

Аялалд бүртгүүлэх

Бүртгүүлэх аялалын нэр:
Том хүний тоо:
Хүүхдийн тоо:

Утас:

(976) - 77079079

(976) - 80079079

Цагийн хуваарь:

Даваа– Бямба           10:00 – 17:00

Ням                                Closed

Хаяг: 

Regis Place 605 тоот, Чингисийн өргөн чөлөө, 33/2, Хан-Уул дүүрэг,  Улаанбаатар хот,  Монгол улс

bottom of page